Bidnii Tuhai

Бүтээгдэхүүний танилцуулга

Бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага Ноос гэдэг нь амьтны үсэн бүрхүүл бөгөөд ийм ширхэглэгийн урт нь 20-450 мм байдаг. Ноосон ширхэглэгийн шинж чанар нь ноосны бат бөх, зузаан, уян хатан, уртаар тодорхойлогдоно. Эсгий бол нvvдэлчин монголчуудын ахуй амьдралын салшгvй нэг хэсэг. Монголчуудын соёл, ахуй, зан заншил, байгаль орчинтойгоо шvтэлцэн амьдрах ухаан, ертөнцийг vзэх vзэл гээд бvхий л зvйл эсгийнд шингэжээ

EsgiinTaniulga EsgiinTaniulga2

Эсгий урлал нь өөрийн гэсэн ёс горим, цээртэй. Эртнээс нааш монголчууд эсгийг ариун зvйл гэж vзсээр ирсэн. Шинэ эсгийн дээр шинэ бэр буулгаж авна. Хvvгийнхээ зvvдийг аргадах vнэг, овгийн шvтээн онгодоо хvртэл эсгийгээр урладаг. Эсгий хийж байгаа газар согтуу хөлчvv хvн, хэрvvл тэмцэл гаргахыг цээрлэдэг. Холоос ирсэн хvн эсгий хийж буй газар шууд очдоггvй ёстой. Замын цээрээ арилгаж айлд орж, цай идээ амссаны дараа эсгий хийх газар очдог. Энэ бvхэн нь ноосны амин чанарыг таньсан ардын билиг ухаан юм. Эсгий бүтээгдэхүүн нь хүйтэнд дулаан, дулаанд сэрүүн байдаг. Энэ нь ноос гэх түүхий эд нь амьсгалдаг материал бөгөөд чийгшил их үед чийгийг шингээгээд дулаан болгон гаргадаг зэргээс түүний ил үзэгдэх онцгой шинжийг харж болно. Мөн ноос нь галд тэсвэртэй. Эсгий урлалын бүтээгдэхүүний онцлог давуу тал нь юунд оршдог вэ? • Ноос, ноосон бүтээгдэхүүн нь дуу чимээ тусгаарлах, хорт бодис шингээх чанартай. Ноосоор хийсэн дулаалгын материал, хэрэглэл нь шилэн хөвөнтэй харьцуулахад дуу чимээг 20 хувиар бууруулдаг бөгөөд хорт хийг шингээн түүнийг сарниулах шинж чанартай. • Арьсанд тэжээл өгч чийгшүүлэх - хуурай арьсны тослогийг тэнцвэржүүлэх - үрэвсэл намдаах, бактери устгах гэх мэт үнэт чанаруудтай. Энэхүү эрүүл мэндийн болоод хэрэглээний хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс мөн энэхүү салбарт өөрийн байр сууриа бататгах үүднээс 2006 оноос хойш олон сайхан бүтээл урлаж өөрсдийн гэсэн хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй болоод байна.

EsgiinTaniulga3 EsgiinTaniulga4

EsgiinTaniulga5

Бүтээгдэхүүний нэр төрөл, танилцуулга

2006 оноос хойш эсгий эдлэлийг өнгө раземерийн өргөн сонголттойгоор хийж байна. Манайх одоогоор дараах төрлийн бүтээл гаргаж байгаа. Үүнд:

  • Эсгий балерина